Author: admin

  • Хавар аялахад тохирсон ТОП 5 газар

    Хавар аялахад тохирсон ТОП 5 газар

    Хаврын улирал ирж, аялал төлөвлөх цаг боллоо! Хүйтэн өвлийг үдэж, арай дулаан, гоёмсог газар руу хямд зардлаар аялахыг хүсэж байна уу? Монголчуудын хувьд визгүй эсвэл хялбаршуулсан нөхцөлтэй, шууд нислэгтэй, хамгийн гол нь төсөвт багтсан шилдэг 5 газрыг танилцуулж байна.


    1. 🇰🇿 Алматы, Казахстан – “Төв Азийн Швейцарь”

    Казахстан руу монголчууд 90 хоног визгүй зорчдог. Алматы хот хавар маш үзэсгэлэнтэй, ногоорч эхэлдэг бөгөөд “Шимбулак” баазад хаврын цанаар гулгах боломжтой.

    • Яагаад хямд вэ? Орон сууц, хоолны үнэ Улаанбаатартай ойролцоо эсвэл хямд. “Hunnu Air” авиа компани шууд нислэгтэй.

    • Заавал очих газар: Шимбулак, Көлсай нуур, Шарьн хавцал.

    2. 🇻🇳 Вьетнам (Дананг эсвэл Хо Ши Мин) – “Далайн эрэг ба Нар”

    Монголчууд Вьетнам руу 30 хоног визгүй зорчиж байгаа билээ. Хавар бол Вьетнамд аялахад хамгийн тохиромжтой цаг (хэт халуун биш, чийгшил бага).

    • Яагаад хямд вэ? Дэлхийн хамгийн хямд аялал жуулчлалын орнуудын нэг. 5 одтой буудалд маш боломжийн үнээр байрлах боломжтой.

    • Заавал очих газар: Ба На Хиллс (Алтан гүүр), Хой Ан хуучин хот.

    3. 🇰🇷 Сөүл, Өмнөд Солонгос – “Интоорын цэцэг”

    Хаврын Сөүл бол үлгэрийн мэт. 4-р сарын эхээр интоорын цэцэг (Cherry Blossom) дэлгэрч, хот бүхэлдээ ягаан өнгөөр гоёдог.

    • Яагаад хямд вэ? “Jeju Air”, “T’way” зэрэг хямд өртөгтэй авиа компаниуд тогтмол нислэг үйлдэж байна. Хэрэв та олон хүнтэй бол Airbnb ашиглан байрны зардлаа хэмнээрэй.

    • Заавал очих газар: Кёнбукүн ордон, Намсан цамхаг, Лотте Ворлд.

    4. 🇨🇳 Бээжин / Эрээн, БНХАУ – “Ойрхон бөгөөд Сонирхолтой”

    Хил нээгдсэнээр Хятад руу аялах нь хамгийн төсөвт хэмнэлттэй сонголт хэвээр байна.

    • Яагаад хямд вэ? Галт тэрэг эсвэл автобусаар явах боломжтой нь нислэгийн зардлыг 80% хүртэл хэмнэнэ. Хятад улс руу монголчууд 30 хоног визгүй зорчдог.

    • Заавал очих газар: Юниверсал Студио Бээжин, Цагаан хэрэм.

    5. 🇰🇬 Бишкек, Киргиз – “Байгалийн гоо үзэсгэлэн”

    Хэрэв та уул нурууд, байгальд дуртай бол Киргиз бол төгс сонголт. Төв Азийн хамгийн хямд орнуудын нэг бөгөөд монголчууд 90 хоног визгүй.

    • Яагаад хямд вэ? Үйлчилгээний үнэ маш хямд. Алматыгаас таксигаар эсвэл автобусаар маш хурдан очих боломжтой тул хоёр улсыг нэг дор үзэхэд тохиромжтой.

    • Заавал очих газар: Иссык-Куль нуур, Ала-Арча үндэсний хүрээлэн.


    💡 Аялагчдад зориулсан зөвлөгөө:

    1. Тийзээ эрт захиал: Хаврын амралтын үеэр тийзний үнэ өсдөг тул яг одооноос захиалахыг зөвлөж байна.

    2. Аяллын сим авах: Аяллын сим авснаар та газрын зураг харах, төлбөр тооцоо онлайнаар хийх зэрэг олон асуудлыг шийдэх боломжтой. 

    3. Валют: Аялалд гарахаасаа өмнө тухайн орны валютын ханшийг шалгаж, багахан хэмжээний бэлэн мөнгө (Доллар эсвэл тухайн валют) авч яваарай.

    4. Даатгал: Хямд аялал ч гэсэн эрсдэлээс хамгаалагдсан байх ёстой. Аялагчийн даатгалаа заавал хийлгээрэй.

  • Хятад руу хилээр нэвтрэх мэдүүлгийн хуудас дижитал боллоо.

    Хятад руу хилээр нэвтрэх мэдүүлгийн хуудас дижитал боллоо.


    Хятдын хилээр нэвтрэхэд бид мэдүүлгийн хуудсыг цаасаар бөглөдөг байсан билээ. Харин 11 сарын 20-ны өдрөөс эхлэн энэ нь дижитал болсон байна. 

    Та Хятад руу нэвтрэхийн өмнө доорх линкээр орж мэдүүлгийн хуудсаа онлайнаар бөглөх шаардлагатай. Мөн WeChat, Alipay мини апп ашиглан бөглөх боломжтой юм. 

    Компьютер дээрээс нэвтрэх: https://s.nia.gov.cn/ArrivalCardFillingPC/entry-registation-home

    Гар утаснаас нэвтрэх: https://s.nia.gov.cn/ArrivalCardFillingPhone/

    Мини апп: NIA 12367 

    Мэдүүлгийн хуудас бөглөсний дараа танд QR код үүсэх ба үүнийг хилээр нэвтрэхдээ ашиглана. Урьдчилан мэдүүлгийн хуудсаа онлайнаар бөглөөгүй тохиолдолд онгоцны буудалд өөртөө үйлчлэх киоск эсвэл цаасан хуудас хэсэгтээ байгаа юм байна. 

    Хятдад ажиллах еСИМ …..

  • Тайланд руу аялахдаа дараах АПП-уудыг заавал татаж аваарай!

    Тайланд руу аялахдаа дараах АПП-уудыг заавал татаж аваарай!

    Тайланд руу аялахдаа өөрт хэрэгтэй апп-уудаа татаж аваад явах нь таны аяллыг илүү тав тухтай зардал багатай болгох болно. Танд Тайланд улсад аялж, амрах, өөрийн төлбөр тооцоог хянаж, бусадтай харилцахад туслах апп-уудыг танилцуулж байна. 

    Thailand Tourist Police

    Энэхүү апп нь олон орны жуулчдад хэрэгтэй мэдээллийг хүргэж, шаардлагатай болон яаралтай үеийн үйлчилгээ авах заваарчилгааг өгдөг. 

    Grab

    Такси үйлчилгээ, хоол хүргэлт, мотоцикл түрээс зэрэг бүхий л төрлийн өдөр тутмын үйлчилгээгээ эндээс авч болно.

    Thai Airways

    Хэрвээ та хот хооронд эсвэл Зүүн өмнөд Азийн бусад улсууд руу нисэх гэж байгаа бол энэ апп нь танд нислэгийн тийз захиалж, аяллаа төлөвлөхөд тусална. 

    Google Maps

    Чиглэлээ тодорхойлох, очих замаа төлөвлөхөд танд хамгийн чухал апп яах аргагүй Google Maps.  Энд мөн нийтийн тээвэр үйлчилгээ байдаг учраас та Тайландад төөрөхгүй санаа амар аялж болно. 

    XE Currency

    Валютын ханшаа тооцоолж, төгрөгөө батт руу хувиргаж тооцоолол гаргахад танд энэ апп тусална. 

    Thai-English Dictionary

    Аялж байхдаа бусдаас газар асуух, зөвлөгөө авах зэрэг хэл ярианы бэрхшээл бишгүй л гардаг бтлээ. Тэгвэл та энэхүү орчуулгын апп-ыг аваад санаа амар нутгийн хүмүүстэй харилцах боломжтой! 

  • Alipay тохиргоогоо хэрхэн хийх вэ?

    Alipay тохиргоогоо хэрхэн хийх вэ?

    Хятдад аялахад танд хамгийн чухал апп бол Alipay юм. Та энэ аппыг ашиглан бүх төрлийн төлбөр тооцоо хийх боломжтой. Alipay нь Англи хэл дээр байдаг ба олон улсын карт холбон Хятдын хаана ч худалдан авалт хийх бүрэн боломжтой. Тэгвэл танд Alipay суулгаж, тохиргоо хийх аргыг танилцуулж байна. 

    1. Апп-аа татаж суулгах

    Alipay нь iPhone, Android аль алинд нь суух боломжтой. 

    2. Alipay-д бүртгүүлэх

    Alipay-д утасны дугаараа ашиглан бүртгүүлнэ. 

    Бүртгүүлэхдээ Монголд ашигладаг утасны дугаараараа бүртгүүлэх боломжтой. 

    3. еСИМ худалдаж авах

    Alipay ашиглахын тулд та заавал интернэтэд холбогдсон байх ёстой. 

    Манай еСИМ-үүд нь хамгийн хурдан, хямд бөгөөд 7-180 хоног хүртэл сонготлууд бий. 

    3. Банкны картаа холбох

    Баруун буланд та “Bank Card” дээр дараад өөрийн картаа зааврын дагуу суулгах боломжтой. Суулгасны дараа төлбөр тооцоо хийхэд шаардлагатай нууц дугаар зохиож хийнэ. 

    Жич: Таны карт нь олон улсын эрхтэй байх ёстойг анхаарна уу. 

    5. еСИМ худалдаж авах

    Alipay ашиглахын тулд та заавал интернэтэд холбогдсон байх ёстой. 

    Манай еСИМ-үүд нь хамгийн хурдан, хямд бөгөөд 7-180 хоног хүртэл сонготлууд бий. 

  • Beez Аяллын чеклист загвар татах

    Beez Аяллын чеклист загвар татах

    Та аялалд гарсны дараа хэрэгтэй чухал зүйлээ мартаж байсан уу? Энэ бол аяллын хамгийн том дайсан байдаг. Тэгвэл Beez Travel eSIM та бүхэнд аяллын чеклист бэлэн загварыг бэлэглэж байна. Та уг загвараа татаад хэвлэж аваад шууд ашиглах боломжтой. 

  • eSIM идэвхжихгүй байвал яах вэ?

    eSIM идэвхжихгүй байвал яах вэ?

     Та еСИМ худалдан авсан боловч ажиллахгүй байна уу? Энэ нь зөвхөн QR эсвэл еСИМ алдаатай гэсэн үг биш юм. Ерөнхийдөө бол еСИМ алдаатай байх тохиолдолд 1,000-д нэг удаа тохиолддог. Та доорх аргуудыг хэрэгжүүлж үзээрэй. 

    1. еСИМ суулгах үед интернэтэд холбогдсон эсэхээ шалгах. Интернэтэд холбогдоогүй үед еСИМ суулгах боломжгүй. 

    2. Таны гар утасны цаг, өдөр, сар зөв эсэхийг шалгах. Заримдаа автомат тохиргоо алдагдсан үед иймэрхүү асуудал үүсдэг. 

    3. Өмнө ашиглаж байсан хуучин еСИМ байгаа бол түүнийгээ устгах. 

    4. Утасныхаа агаарын горимыг унтрааж асааж үзэх. 

    5. Утсаа унтрааж асаах 

    6. еСИМ-ээ амжилттай суулгасан ч интернэт орж ирэхгүй бол “Data roaming”-ээ унтрааж асаасан эсэхээ шалгах.