Tag: travel esim

  • Гадаадад интернет хэрхэн авах вэ? (2026 оны гарын авлага)

    Гадаадад интернет хэрхэн авах вэ? (2026 оны гарын авлага)

    Гадаадад интернет хэрхэн авах вэ? | Монгол аялагчдад зориулсан 2026 Guide

    Гадаадад интернет яагаад хэрэгтэй вэ?

    Гадаадад аялах үед интернет маш чухал байдаг. Жишээ нь:

    Интернетгүй аялах нь ихэвчлэн хэцүү, заримдаа бүр аюултай байж болно.

    Гадаадад интернет ашиглах 4 арга

    1. Монгол операторын роуминг

    Та өөрийн SIM картаа ашиглан гадаадад интернет ашиглаж болно.

    Гэхдээ сул талууд:

    • Маш үнэтэй

    • Дата хурдан дуусдаг

    • Зарим улсад удаан

    Жишээ:

    1GB дата = 20–40 USD


    2. Орон нутгийн SIM карт авах

    Та очсон улсаасаа SIM карт авч болно.

    Давуу тал:

    • Хямд

    • Хурдан

    Сул тал:

    • Нисэх буудал дээр дараалал

    • Паспорт шаардлагатай

    • Заримдаа SIM таарахгүй


    3. Pocket WiFi түрээслэх

    Pocket WiFi гэдэг нь жижиг төхөөрөмж юм.

    Түүнийг авч явахад:

    • Олон хүн холбогдож болно

    Сул тал:

    • Түрээс төлнө

    • Цэнэглэх хэрэгтэй

    • Алдах эрсдэлтэй


    4. eSIM ашиглах (хамгийн амар)

    eSIM бол дижитал SIM карт юм.

    Та QR код уншуулаад шууд интернет ашиглаж болно.

    Давуу тал:

    • Нисэх буудал дээр SIM хайх шаардлагагүй

    • Шууд идэвхжинэ

    • Ихэнх шинэ утсанд ажиллана

    Жишээ:

    • iPhone XR ба түүнээс дээш

    • Samsung Galaxy S20+

    • Google Pixel

    Монгол аялагчид eSIM ашиглах болсон шалтгаан

    Сүүлийн жилүүдэд Монгол аялагчид eSIM ашиглах нь их болсон.

    Учир нь:

    • Хямд

    • Шуурхай

    • Аялалд тохиромжтой

    Та аялхаасаа өмнө eSIM худалдан авч болно.


    eSIM хаанаас авах вэ?

    Та өөрийн аяллын eSIM-ийг эндээс авах боломжтой:

    👉 https://test.beez.mn

    Манай eSIM дараах улсад ажиллана:

    Худалдан авсны дараа:

    1. QR код email-ээр очно

    2. QR код уншуулна

    3. Очсон улсад интернет ажиллана

  • eSIM гэж юу вэ?

    eSIM гэж юу вэ?

    eSIM гэж юу вэ? eSIM хэрхэн ажилладаг, ямар утас дэмждэг, гадаадад интернет ашиглах хамгийн хялбар арга юу вэ гэдгийг тайлбарлаж байна.

    Сүүлийн жилүүдэд eSIM технологи маш хурдан хөгжиж байна. Ялангуяа гадаадад аялж буй хүмүүс сим карт солихгүйгээр интернет ашиглах боломжтой болсон нь eSIM-ийг маш түгээмэл болгож байна.

    Тэгвэл eSIM гэж яг юу вэ?

     

      • Гадаадад интернет ашиглах хамгийн хялбар арга

      • eSIM гэж юу вэ

      • eSIM хэрхэн ажилладаг

      • Ямар утас eSIM дэмждэг

      • eSIM-ийг хэрхэн суулгах

    eSIM гэж юу вэ?

    eSIM (Embedded SIM) гэдэг нь утсанд суурилуулсан дижитал SIM карт юм.

    Энгийн SIM карт шиг физик карт хийх шаардлагагүй. Харин операторын мэдээлэл нь QR код эсвэл апп-аар утсанд суулгагддаг.

    Өөрөөр хэлбэл:

    Уламжлалт сим SIM
    → карт ашигладаг

    eSIM
    → дижитал байдлаар суулгадаг

    Иймээс SIM карт солих шаардлагагүй.

     

    eSIM хэрхэн ажилладаг вэ?

    eSIM нь утасны дотор байрлах жижиг чип дээр операторын мэдээллийг суулгадаг.

    Процесс маш энгийн:

    1️⃣ eSIM худалдаж авах
    2️⃣ QR код авах
    3️⃣ Утсаараа QR код унших
    4️⃣ Интернет шууд ажиллаж эхэлнэ

    Бүх үйлдэл 1 минут орчим л болдог.

    Тиймээс eSIM нь:

    ✔ хурдан
    ✔ аюулгүй
    ✔ аялалд маш тохиромжтой

    Ямар утас eSIM дэмждэг вэ?

    Ихэнх шинэ утаснууд eSIM дэмждэг болсон.

    iPhone

     

      • iPhone XS

      • iPhone XR

      • iPhone 11

      • iPhone 12

      • iPhone 13

      • iPhone 14

      • iPhone 15

    Samsung

     

      • Galaxy S20

      • Galaxy S21

      • Galaxy S22

      • Galaxy S23

      • Galaxy Z Flip

      • Galaxy Z Fold

    Google Pixel

     

      • Pixel 3 ба түүнээс дээш

    Хэрэв таны утас эдгээр загваруудын нэг бол eSIM ашиглах боломжтой.

    eSIM ашиглах давуу тал

    eSIM ашиглах олон давуу талтай.

    1. SIM карт солих шаардлагагүй

    Аялж байхдаа SIM карт худалдаж авах шаардлагагүй.

    2. Шууд интернет

    QR код уншаад шууд интернет ашиглаж болно.

    3. Хямд дата

    Олон тохиолдолд eSIM нь роумингаас хамаагүй хямд байдаг.

    4. Олон улс ашиглах боломж

    Нэг eSIM-ээр 100 гаруй улсад интернет ашиглах боломжтой.

    Аялалд eSIM яагаад хэрэгтэй вэ?

    Гадаадад очих үед интернет маш чухал.

    Жишээ:

     

      • Translation apps

    SIM карт хайх гэж цаг алдах шаардлагагүй.

    eSIM бол хамгийн хурдан шийдэл.

    eSIM-ийг хэрхэн суулгах вэ?

    eSIM суулгах нь маш энгийн.

    Алхам 1

    eSIM худалдаж авах

    Алхам 2

    QR код авах

    Алхам 3

    Settings → Cellular → Add eSIM

    Алхам 4

    QR код унших

    Ингээд интернет шууд ажиллана.

    Монголчуудад зориулсан travel eSIM

    Хэрэв та гадаадад аялж байгаа бол travel eSIM хамгийн тохиромжтой.

    Travel eSIM ашигласнаар:

    ✔ SIM карт солих шаардлагагүй
    ✔ Шууд интернет ашиглах
    ✔ Олон улсад ажиллана

    Жишээ:

     

      • Европ


    Beez Travel eSIM

    Та гадаадад интернет ашиглахыг хүсвэл Beez Travel eSIM ашиглах боломжтой.

    Beez eSIM-ийн давуу тал:

    ✔ Шууд QR код
    ✔ Хурдан дата
    ✔ Олон улсын coverage
    ✔ Монгол хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ

    👉 eSIM худалдаж авах:
    https://test.beez.mn


    Дүгнэлт

    eSIM нь орчин үеийн дижитал SIM технологи юм.

    Аялал хийх үед:

     

      • SIM карт солих шаардлагагүй

      • Интернет шууд ашиглах боломжтой

      • Хямд дата авах боломжтой

    Иймээс олон хүн travel eSIM ашиглах болсон.

    Хэрэв та гадаадад аялах гэж байгаа бол eSIM ашиглах нь хамгийн хялбар шийдэл юм.

  • Аяллын зардал хэмнэх 8 арга – аяллын сим ашиглаж мөнгө хэмнэх

    Аяллын зардал хэмнэх 8 арга – аяллын сим ашиглаж мөнгө хэмнэх

    “Аялал хийх үед зардал хурдан нэмэгддэг. Гэхдээ зөв төлөвлөж чадвал аяллын зардал хэмнэх олон арга байдаг. Жишээ нь аяллын сим ашиглах нь роумингийн өндөр төлбөрөөс зайлсхийхэд тусалдаг.”

    Монголчууд бидний хувьд гадаад руу ажил, амралтаар зорчих нь улам нэмэгдэж байна. Энэ нь нислэг, вагон, автомашин зэрэг зорчих сонголтууд түгээмэл, хямд болж олон аялан зорчих газрыг нээж байгаа билээ. Гэсэн хэдий ч бид одоо хүртэл аяллаа төлөвлөхдөө олон алдаа гаргаж, зардал, стрессээ оновчтой бууруулж чадахгүй байна.

    Та Солонгос, Япон, Тайланд, Хятад зэрэг хаашаа ч аялах байсан танд дараах аргууд зардал мөнгөө хэмнэж, илүү ухаалаг аялахад туслах болно.

    1. Нислэгээ зөв цагт захиалах
    Онгоцын тийзний үнэ тогтмол өөрчлөгдөж байдаг бөгөөд хэзээ захиалах нь чухал юм.

    – Аялахаас 6-8 долоо хоногийн өмнө тийзээ захиалах
    – Тийз хайхдаа incognito горимоор хайх
    – Тийз борлуулах олон талбаруудыг харьцуулж үзэх
    – Мягмар болон Лхагва гарагуудын нислэг илүү хямд байдаг

    2. Гар утасны роминг ашиглахгүй байх

    Аялагчид гар утасны ромингоо аялахдаа ашиглаад байдаг. ЭНэ нь дата хэрэглэх үед маш их зардалтай байдаг. Жишээлбэл, газрын зураг үзэх, зураг оруулах зэрэгт маш өндөр зардал гардаг. Харин та үүний оронд аяллын есим ашиглах хэрэгтэй.

    Яагаад аяллын сим ашиглах хэрэгтэй вэ?

    – Шууд идэвхжих
    – Биет сим хэрэггүй болох
    – Хямд дата ашиглах
    – Дэлхийн аль ч оронд ажиллах зэрэг олон давуу талтай.

    3. Оффлайн газрын зураг татах
    Очсон газраа төөрөхгүй байхын тулд оффлайн газрын зураг татаж авах нь таныг төөрөх эрсдлээс хамгаалах болно.

    – Интернэтгүй байсан ч чиглэлээ олж чадах
    – Ресторан, үзвэр үйлчилгээ хайх

    Хамгийн түгээмэл нь Google maps юм.

    4. Мөнгөө ухаалгаар солиулах
    Ваюлт солих газар нь таны илүү зардал гаргадаг газар юм. Олон онгоцны буудлууд өндөр төлбөртэйгээр валют сольдог.

    – Аялахаасаа өмнө бага хэмжээний мөнгө солиулах
    – Дотоодын валютыг АТМ-с авах
    – Карт ашиглах

    5. Зөөврийн цэнэглэгч
    Таныг аялах үед гар утас тань таны хамгийн чухал хэрэгсэл байдаг. Та гар утсаараа газрын зураг харах, нислэгийн хуваарь, тийзний мэдээллээ харах, такси захиалах зэрэг олон зүйлд ашигладаг билээ.

    – 10,000-20,000 mAh powerbank авах
    – Fast charging
    – Жижиг оврын

    6. Онгоцны буудлын апп ашиглах
    Олон улсын томоохон онгоцны буудлууд төөрмөөр ойлгомжгүй байдаг. Онгоцны буудлын апп ашигласнаар та:
    – Нислэгийн бодит мэдээлэл авах
    – Терминалаа хялбар олох
    – Ресторан, лоунж олох давуу талыг олж авах болно.

    7. Бичиг баримтны зургийг авч хадгалах
    Та заавал пасспорт, виз, нислэгийн тийз, буудал захиалгын зургаа утсан дээрээ авч хадгалаарай. Энэ нь танд бичиг баримтаа гээсэн ч хурдан шинээр авахад туслах болно.

    8. Бэлэн мөнгөнөөс татгалзах

    Бэлэн мөнгө нь аялахад хамгийн тохиромжтой зүйл биш байдаг. Харин олон улсын эрхтэй карт авч явахын зөвлөж байна.

    – Их хэмжээний бэлэн мөнгө авч явахгүй байх
    – Ихэнх орнуудад картаар төлбөр тооцоо хялбархан хийх боломжтой
    – Зарцуулалтаа хянах боломжтой

  • Хавар аялахад тохирсон ТОП 5 газар

    Хавар аялахад тохирсон ТОП 5 газар

    Хаврын улирал ирж, аялал төлөвлөх цаг боллоо! Хүйтэн өвлийг үдэж, арай дулаан, гоёмсог газар руу хямд зардлаар аялахыг хүсэж байна уу? Монголчуудын хувьд визгүй эсвэл хялбаршуулсан нөхцөлтэй, шууд нислэгтэй, хамгийн гол нь төсөвт багтсан шилдэг 5 газрыг танилцуулж байна.


    1. 🇰🇿 Алматы, Казахстан – “Төв Азийн Швейцарь”

    Казахстан руу монголчууд 90 хоног визгүй зорчдог. Алматы хот хавар маш үзэсгэлэнтэй, ногоорч эхэлдэг бөгөөд “Шимбулак” баазад хаврын цанаар гулгах боломжтой.

    • Яагаад хямд вэ? Орон сууц, хоолны үнэ Улаанбаатартай ойролцоо эсвэл хямд. “Hunnu Air” авиа компани шууд нислэгтэй.

    • Заавал очих газар: Шимбулак, Көлсай нуур, Шарьн хавцал.

    2. 🇻🇳 Вьетнам (Дананг эсвэл Хо Ши Мин) – “Далайн эрэг ба Нар”

    Монголчууд Вьетнам руу 30 хоног визгүй зорчиж байгаа билээ. Хавар бол Вьетнамд аялахад хамгийн тохиромжтой цаг (хэт халуун биш, чийгшил бага).

    • Яагаад хямд вэ? Дэлхийн хамгийн хямд аялал жуулчлалын орнуудын нэг. 5 одтой буудалд маш боломжийн үнээр байрлах боломжтой.

    • Заавал очих газар: Ба На Хиллс (Алтан гүүр), Хой Ан хуучин хот.

    3. 🇰🇷 Сөүл, Өмнөд Солонгос – “Интоорын цэцэг”

    Хаврын Сөүл бол үлгэрийн мэт. 4-р сарын эхээр интоорын цэцэг (Cherry Blossom) дэлгэрч, хот бүхэлдээ ягаан өнгөөр гоёдог.

    • Яагаад хямд вэ? “Jeju Air”, “T’way” зэрэг хямд өртөгтэй авиа компаниуд тогтмол нислэг үйлдэж байна. Хэрэв та олон хүнтэй бол Airbnb ашиглан байрны зардлаа хэмнээрэй.

    • Заавал очих газар: Кёнбукүн ордон, Намсан цамхаг, Лотте Ворлд.

    4. 🇨🇳 Бээжин / Эрээн, БНХАУ – “Ойрхон бөгөөд Сонирхолтой”

    Хил нээгдсэнээр Хятад руу аялах нь хамгийн төсөвт хэмнэлттэй сонголт хэвээр байна.

    • Яагаад хямд вэ? Галт тэрэг эсвэл автобусаар явах боломжтой нь нислэгийн зардлыг 80% хүртэл хэмнэнэ. Хятад улс руу монголчууд 30 хоног визгүй зорчдог.

    • Заавал очих газар: Юниверсал Студио Бээжин, Цагаан хэрэм.

    5. 🇰🇬 Бишкек, Киргиз – “Байгалийн гоо үзэсгэлэн”

    Хэрэв та уул нурууд, байгальд дуртай бол Киргиз бол төгс сонголт. Төв Азийн хамгийн хямд орнуудын нэг бөгөөд монголчууд 90 хоног визгүй.

    • Яагаад хямд вэ? Үйлчилгээний үнэ маш хямд. Алматыгаас таксигаар эсвэл автобусаар маш хурдан очих боломжтой тул хоёр улсыг нэг дор үзэхэд тохиромжтой.

    • Заавал очих газар: Иссык-Куль нуур, Ала-Арча үндэсний хүрээлэн.


    💡 Аялагчдад зориулсан зөвлөгөө:

    1. Тийзээ эрт захиал: Хаврын амралтын үеэр тийзний үнэ өсдөг тул яг одооноос захиалахыг зөвлөж байна.

    2. Аяллын сим авах: Аяллын сим авснаар та газрын зураг харах, төлбөр тооцоо онлайнаар хийх зэрэг олон асуудлыг шийдэх боломжтой. 

    3. Валют: Аялалд гарахаасаа өмнө тухайн орны валютын ханшийг шалгаж, багахан хэмжээний бэлэн мөнгө (Доллар эсвэл тухайн валют) авч яваарай.

    4. Даатгал: Хямд аялал ч гэсэн эрсдэлээс хамгаалагдсан байх ёстой. Аялагчийн даатгалаа заавал хийлгээрэй.

  • Хятад руу хилээр нэвтрэх мэдүүлгийн хуудас дижитал боллоо.

    Хятад руу хилээр нэвтрэх мэдүүлгийн хуудас дижитал боллоо.


    Хятдын хилээр нэвтрэхэд бид мэдүүлгийн хуудсыг цаасаар бөглөдөг байсан билээ. Харин 11 сарын 20-ны өдрөөс эхлэн энэ нь дижитал болсон байна. 

    Та Хятад руу нэвтрэхийн өмнө доорх линкээр орж мэдүүлгийн хуудсаа онлайнаар бөглөх шаардлагатай. Мөн WeChat, Alipay мини апп ашиглан бөглөх боломжтой юм. 

    Компьютер дээрээс нэвтрэх: https://s.nia.gov.cn/ArrivalCardFillingPC/entry-registation-home

    Гар утаснаас нэвтрэх: https://s.nia.gov.cn/ArrivalCardFillingPhone/

    Мини апп: NIA 12367 

    Мэдүүлгийн хуудас бөглөсний дараа танд QR код үүсэх ба үүнийг хилээр нэвтрэхдээ ашиглана. Урьдчилан мэдүүлгийн хуудсаа онлайнаар бөглөөгүй тохиолдолд онгоцны буудалд өөртөө үйлчлэх киоск эсвэл цаасан хуудас хэсэгтээ байгаа юм байна. 

    Хятдад ажиллах еСИМ …..

  • Тайланд руу аялахдаа дараах АПП-уудыг заавал татаж аваарай!

    Тайланд руу аялахдаа дараах АПП-уудыг заавал татаж аваарай!

    Тайланд руу аялахдаа өөрт хэрэгтэй апп-уудаа татаж аваад явах нь таны аяллыг илүү тав тухтай зардал багатай болгох болно. Танд Тайланд улсад аялж, амрах, өөрийн төлбөр тооцоог хянаж, бусадтай харилцахад туслах апп-уудыг танилцуулж байна. 

    Thailand Tourist Police

    Энэхүү апп нь олон орны жуулчдад хэрэгтэй мэдээллийг хүргэж, шаардлагатай болон яаралтай үеийн үйлчилгээ авах заваарчилгааг өгдөг. 

    Grab

    Такси үйлчилгээ, хоол хүргэлт, мотоцикл түрээс зэрэг бүхий л төрлийн өдөр тутмын үйлчилгээгээ эндээс авч болно.

    Thai Airways

    Хэрвээ та хот хооронд эсвэл Зүүн өмнөд Азийн бусад улсууд руу нисэх гэж байгаа бол энэ апп нь танд нислэгийн тийз захиалж, аяллаа төлөвлөхөд тусална. 

    Google Maps

    Чиглэлээ тодорхойлох, очих замаа төлөвлөхөд танд хамгийн чухал апп яах аргагүй Google Maps.  Энд мөн нийтийн тээвэр үйлчилгээ байдаг учраас та Тайландад төөрөхгүй санаа амар аялж болно. 

    XE Currency

    Валютын ханшаа тооцоолж, төгрөгөө батт руу хувиргаж тооцоолол гаргахад танд энэ апп тусална. 

    Thai-English Dictionary

    Аялж байхдаа бусдаас газар асуух, зөвлөгөө авах зэрэг хэл ярианы бэрхшээл бишгүй л гардаг бтлээ. Тэгвэл та энэхүү орчуулгын апп-ыг аваад санаа амар нутгийн хүмүүстэй харилцах боломжтой!